Төслийн зорилго:
Бидний зорилго бол чацарганы үйлдвэрлэлийг хөгжүүлж монголдоо тэргүүлэх үйл ажиллагаатай ферм байгуулах юм.
Зорилтууд:
- Өөрсдийн аж ахуйг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
- Чацарганы чанарыг сайжруулан, баталгаат байдал, цэвэр орчин, шинэ технологиор бүрэн хангагдах
- Цаашдаа чацарганы бүтээгдэхүүний нэр төрлийг олшируулах, үйлдвэрлэх
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулж цогц системээр бүрэн хангагдах, гарцыг нэмэгдүүлэх
Төслийн үндэслэл
Монгол оронд дэлхийн цаг уурын нэгэн адил дулаарал, хуурайшил, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед тал хээрийн бүс нутагт ойжуулалт болон зүлэгжүүлэлтийн зурвас байгуулж орон нутагт бага боловч газар нутгийг цөлжилтөөс хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулах шаардлага цаг ирэх тутам урган гарч байна. Тухайн нутаг дэвсгэрт ойжуулалт, зүлэгжүүлэлт, хүнсний ургамал, ногооны тариалалт эрхлэхэд хөрсний бүтэц талаас нэн тохиромжтой бөгөөд ялангуяа чацаргана болон жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалахад нэн тохиромжтой байгаа нь тогтоогдсон болон улам батжиж батлагдаж байгаа болно. Манай улс төдийгүй Дэлхийн Олон Улсын түвшинд агаарын бохирдол, цэвэр усны хомсдол, хэт их нүргээн дуу чимээ, үсрэнгүй хөгжил, байгалийн цэвэр бүтээгдэхүүний хомсдол гээд олон асуудлууд хүн төрөлхтөнд тулгарч түүний уршгаар амин биеийн дархлаажилт, эрүүл энх байдалдаа санаа зовниж байна. Үүний эсрэг “Ургамлын ХААН” гэгддэг Чацарганы бүтээгдэхүүний хэрэглээ хүчтэй ихэсч байна.
Цэвэр чацаргана төдийгүй чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, цаашид экспортод гаргах, бусад эрүүл мэнд, эмчилгээ болон гоо сайхны салбарын үйлдвэрлэлд ашиглах хандлага огцом нэмэгдэж байна. Чацаргана тариалж, орчноо ногооруулах, орчин цагийн хүмүүнд зайлшгүй чухал хэрэгцээ, амин дэм болсон дээд зэргийн чанартай жимс, жимсгэний нэг чацарганыг таримал аргаар үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд тасралтгүй нийлүүлэх замаар нийгмийн тодорхой нэг дэд бүлгийн амьжиргааны эх үүсвэрийг буй болгож, аж ахуй эрхлэгчдэд үлгэр жишээ газар тариалангийн үйлдвэрлэл бүхий үйлдвэрлэл байгуулахад оршино.
Төслийн үр ашиг, ач холбогдол
1. Тэргүүн зэргийн сортын Чацарганыг таримал буюу үйлдвэрлэлийн аргаар гарган авч ард иргэддээ нийлүүлнэ. Ард иргэд дотоодын үйлдвэрлэлийн сорт бүхий чацарганыг өдөр тутмын хүнс, эрүүл ахуй, гоо сайхны хэрэглээндээ хэрэглэх боломж өргөнөөр нэмэгдэнэ.
2. Тариалсан 3 га талбай дээд зэргээр ногоорч орчин тойрны байгалийн гамшиг, эрсдлээс хамгаалагдаж, зүлэг ногоожилтийн сан нэмэгдэж агаарын бохирдол багасч, ус, чиигний нөөц, боломж нэмэгдэнэ.
3. Монгол улсын Газар, Тариалангийн салбарын хөгжилд үйлдвэрлэлийн болон хөгжлийн шинэ арга барил менежментийг нэвтэрүүлж үлгэр дууриал үзүүлнэ.
4. Чацарганыг дотоодын ард иргэдэд төдийгүй гадаад зах зээлд (Япон, Солонгос, Герман улс руу) экспортолж гаргах учир Монгол улсын гадаад харилцаа, хөгжлийн асуудалд түлхэц үзүүлнэ.
5. 5-8 хүнийг тогтмол ажлын байраар, 20 хүнийг богино хугацааны гэрээт буюу түр ажлын байраар хангана.
6. Монголын ард түмэн төдийгүй Олон Улсын, Дэлхийн хүн төрөлхтөнд бие физиологийн амин дэм, эрүүл мэнд, гоо сайханы асуудалд том хувь нэмэр оруулна.
7. Хүн төрөлхтний эрүүл энх, сайн сайхан аж байдалд түлхэц, дэмжлэг үзүүлнэ.
Мэргэжлийн судалгааны "MICG" XXK
No comments:
Post a Comment