Мэргэжлийн судалгаа, маркетингийн зөвлөх “Эм Ай Си Жи” ХХК
нь Хүний Нөөцийн Менежерийн Хөгжлийн Төвтэй хамтран Хүний нөөцийн ахисан
түвшинд мэргэшүүлэх сургалтыг явуулж байна.
Байгууллагын хүний нөөцийн менежерүүд болон хүний нөөцийн
албаны дарга нарт зориулсан хүний нөөцийн менежерийн ахисан түвшинд мэргэшүүлэх
PHRe сертификат олгох сургалт /Хавсралт №1/ явуулж байна. Хүний нөөцийн менежментийн “PHRe”зэрэгтэй
сертификат олгох сургалт гэдэг нь “Professional HR essentials”буюу мэргэжлийн
хүний нөөцийн менежер болоход шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх олон улсын
сургалтын Монгол хувилбар юм.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ:
Таны
хэрэгцээнд тулгуурлан сургалтыг уян хатан арга барилаар явуулна.
“Action
based training” буюу үйлдэлд суурилсан
сургалтаар бодит ур чадвар олгоход чиглэнэ.
Сургалтын
явцад “Симмуляци” буюу хиймэл орчинг
бүрдүүлнэ.
Хамгийн
орчин үеийн ном, сурах бичиг, гарын авлага, материал, эх сурвалжуудыг ашиглана.
Урилгаар
экспертүүд ирж лекц, илтгэл тавина.
БИДНИЙ ТУХАЙ: Хүний Нөөцийн Менежерийн Хөгжлийн Төв нь
бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг шинэчлэн боловсруулж,
хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн менежерүүдийг бэлтгэх, хөгжүүлэх
зорилготойгоор байгуулагдсан.
БАГШ НАР: Монголын томоохон байгууллагуудад хүний нөөцийн
чиглэлээр ажиллаж, хүний нөөцийн менежерийн сургалт, консалтинг өгдөн, гадаад,
дотоодын мэргэжлийн сургалтуудад сууж мэргэжил дээшлүүлсэн туршлагатай багш нар
байна.
Нэг хичээлийн сургалт академик цагаар 3 цаг үргэлжилнэ.
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 14 хоног
ХИЧЭЭЛЛЭХ ЦАГ: 18.30-20.45
ТӨЛБӨР: 500,000 төгрөг
ХАЯГ: УБ, ЧД, Бага тойруу-15, Улаанбаатар бизнес хөгжлийн
төв, 702 тоот.
Вэб сайт: http://www.micg.mn,
http://www.facebook.com/micgmn
И-мэйл:
micg2006@yahoo.com
Холбогдохутас: 91111511, 99058841
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙН АХИСАН ТҮВШИНД МЭРГЭШҮҮЛЭХ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
1 Менежмент
ба хүний нөөцийн менежмент Менежментийн ирээдүйн чиг хандлага, хүний нөөцийн менежментийн мөн чанар, ач
холбогдолын талаархи ойлголт өгөх
2 Стратеги
менежмент
Стратеги
гэж юу вэ? Яагаад стратеги чухал вэ?
Стратегийг хэрхэн томъёолох вэ? Стратегийг хэрэгжүүлэхэд юуг анхаарах вэ?
3 Хүний
нөөцийн бодлого, төлөвлөлт
Хүний
нөөцийн бодлого, стратегийг хэрхэн тодорхойлдог вэ?
Монголын зарим компаниудын хүний нөөцийн бодлого, стратегийн
тухай
Компетенсэд суурилсан Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн төлөвлөлтийг хэрхэн хийх вэ? (Эрэлтийн
төлөвлөлт, Нийлүүлэлтийн төлөвлөлт)
4 Хүний
нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
/Сэтгэл зүйн арга, Үнэлгээний төвийн арга/ Хүний
нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын шинэ аргыг практикт хэрэглэх ур
чадварыг эзэмших
5 Гүйцэтгэлийн
удирдлага
Гүйцэтгэлийн
удирдлагын тогтолцоо гэж юу вэ? Гүйцэтгэлийн үнэлгээнээс юугаараа ялгаатай вэ?
Гүйцэтгэлийг хэрхэн төлөвлөх, хянах, хэмжих, сайжруулахвэ? Гүйцэтгэлийг хэмжих
практикт туршигдсан оновчтой арга хэрэгслүүдийн тухай. (OGSM, Balanced scorecard, MBO, 360 градусын
үнэлгээ)
6 Цалин
хөлсний систем
Цалин
хөлсний систем гэж юу вэ? Түүний зорилго Монголын зарим компаниудын цалин,
хөлсний бодлогын талаар Үндсэн цалин, үр дүнгийн цалин бусад урамшууллыг хэрхэн
тогтоох вэ? Санхүүгийн бус урамшууллын талаар Гүйцэтгэх удирдлага, борлуулалтын
ажилтнуудын цалин, анхан шатны ажилтны цалин урамшууллын онцлог
7 Карьер
төлөвлөлт, Залгамжлалын төлөвлөгөө Хүний
албан тушаалаар хөгжүүлэх, тогтоон барих албан тушаал төлөвлөлтийг пратикт
хэрэглэх ур чадварыг эзэмших Залгамжлалын төлөвлөгөө гэж юу вэ? Яагаад чухал
вэ? Төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ?
Хэрэгжүүлэхэд юуг анхаарах вэ?
8 Талент
менежмент
Авъяаслаг
ажилтанг тодорхойлох, түүнийг тогтоон барих, онцлогийг ойлгох
19 Коучинг
Коучинг
гэж юу вэ? Коучингт юуг анхаарах вэ?
GROW загварыг ашиглах
Нөхцөл байдлын коучинг
10 Байгууллагын
соёл Байгууллагын соёл гэж юу
вэ?,Байгууллагын соёлын ангилал Хэрхэн хэмжих вэ? Зөв соёлыг хэрхэн
төлөвшүүлэх? Буруу соёлыг хэрхэн өөрчлөх вэ?
11 Япон
маягийн менежмент
Барууны болон
Япон маягийн хүний нөөцийн менежмнетийн мөн чанар, ялгаа онцлог шинжийг ойлгох
12 Манлайлал
Манлайлал
гэж юу вэ? Манлайллын онол, хандлагуудын тухай
Манлайллын загвар Манлайлагч хүнд байх ёстой зан төлөв,
хандлага, ур чадварын тухай
13 Баг
бүрдүүлэлт Багийн тухай
ойлголт, багийн мөн чанар, баг бүрдүүлэлтийн талаарх ойлголтыг эзэмших
14 Хүний нөөцийн
тайлан мэдээ, коэффициент
Хүний нөөцийн
тайлан мэдээний агуулга, тайлан мэдээ гаргах арга аргачлалын ур чадварыг
эзэмших
No comments:
Post a Comment