Төслийн үндэслэл Дэлхийн зах зээл дээр хонины ноосны үнэ өсч байна. Энэ нь Австрали улсын ноосны үйлдвэрлэл багассан, Хятадын худалдан авагчдын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байна.
Монгол улс ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна угаасан ноос экспортлох боломж байна. Монголын ноос боловсруулах салбар нь II дахь-д нь буюу биеэ дааж хөгжих салбарт ордог хэдий ч зах зээлд шилжсэн 1990 оноос хойшхи 10 гаруй жилд ихэнх нь сул зогссон буюу зориулалттаа өөрчилсөн байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийн цаашид хөгжүүлэх бодлогыг төр, засгаас нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой, стратегийн тэргүүлэх чиглэлийн салбар, зах зээлийн жамаар биеэ дааж хөгжих салбар гэж тодорхойлсон байна.
Төслийн үр ашиг, ач холбогдол Хэрэгжүүлэгч компани нь ноос боловсруулах үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлснээр дараах ач холбогдолтой.
Чанартай эсгий, цаашдаа эсгий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын эрэлт хэрэгцээг хангах боломжтой болно.
Хэрэгжүүлэгч компаний ноосны үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах
Малчдын ноосыг зах зээлийн үнээр худалдан авч, орлогыг нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулна.
Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, 144 хүнийг ажлын байраар хангаж ажиллах.
Угаасан ноосыг экспортлож, дотооддоо нэмүү өртөг бий болгох боломжтой
Мэргэжлийн судалгааны "MICG" ХХК
No comments:
Post a Comment