Wednesday, February 13, 2013

МОНГОЛ СУДЛААЧ-2013 “TV” эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

Жил болгон зохион байгуулагддаг "Монгол судлаач 2013" эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

Илтгэл хүлээн авах:

• Илтгэлийг 2012 оны 4 сарын 5-ний Баасан гариг хүртэл өөрийн биеэр өгнө. Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авах боломжгүй.

• Хуралд орох эрх авсан нийт 30 багш, судлаачдын мандат, урилгыг 2012 оны 4-р сарын 10 ний өдөр олгоно.

• Хуралд оролцогчид 4-р сарын 10-нд илтгэлд тавигдах илтгэлийн хураангуй (3%), илтгэлийг Mcrsft.Power point, LectureMaker хэлбэрээр хүлээлгэн өгнө.

• 2-р шатанд оролцох эрх авсан багш, оюутан, бие даасан судлаачид илтгэлээ тавигдсан шаардлага, загварын дагуу боловсруулан 2012 оны 4-р сарын 12-нд илтгэлээ тавина.

 

Илтгэлийн сэдэв, чиглэл:

1. Банк санхүүгийн байгууллагын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ

2. Даатгалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, харьцуулсан судалгаа

3. Бизнесийн байгууллагын орчны судалгаа, харьцуулалт, анализ шинжилгээ

4. Байгууллагын зах зээлд хандсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ

5. Интернэт маркетингийн хөгжил, цаашдын хандлага

6. Интернэт маркетингийн хэрэглээний боломж (Интернэт маркетингийн үйлчилгээ, хүртээмж, ашиглалт, нэгдмэл хамтын ажиллагаа)

7. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж ирэх стратеги төлөвлөгөө

8. Бизнесийн байгууллагын хууль эрхзүй, татварын орчныг сайжруулах, бусад орны туршлага харьцуулсан судалгаа

9. Улс төрийн сонгуулийн судалгаа, түүний үр нөлөө

10. Байгууллагын хүний нөөцийн судалгаа, шилдэг хамт олныг хэрхэн бий болгох вэ?

11. Борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Шинэ санаа, шинэ боломж?

12. Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх шинэ санаачлага, гадаад орны туршлага

13. Монгол улсын экспортын шинэ боломж, гадаад зах зээлийн судалгаа (сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн, бусад)

14. Бизнесийн байгууллагуудын судалгаа шинжилгээ, түүний хэрэглээ ашиглалт

15. Монгол улсын хөдөө аж ахуй салбарын хөгжих боломж, шинэ гарц

16. Монгол улсын аялал жуулчлалын тогвортой хөгжлийн асуудал, аялал жуулчны шинэ маршрут, дэлхийд брэнд болгох боломж

17. Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

18. Макро эдийн засгийн голлох индексүүдийн харьцуулсан судалгаа, таамаглал

19. Уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл

20. Уул уурхайн салбарын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, харьцуулсан судалгаа

21. Бусад нийгэм эдийн засаг, бизнесын орчин нөхцлийн тулгамдсан асуудлыг хамарсан илтгэлүүд байж болно.

Жич: Эдгээр илтгэлүүд нь ямар нэгэн компанийн мэдээлэл, статистик тоон дээр үндэслэсэн байвал давуу талтай бөгөөд зохион байгуулагчдийн зүгээс тоон мэдээлэл олоход туслаж болно.

Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:

• Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тоон мэдээлэл дээр тулгуурласан байх

• Сонгож авсан компани, бизнесийн орчин, эдийн засаг, тухайн салбарын тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн байх, тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг өөрийн зүгээс боловсруулсан байх

• Судалгааны хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд тодорхой , зорилтуудыг биелүүлэх хугацааг төлөвлөсөн байх

• Судалгааны ажлыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан байх • Шинэлэг санааг дэвшүүлсэн байх

• Аргазүй, аргачлал тодорхой байх

• Практик ач холбогдолтой хэрэгжихүйц байх

• Судалгаанд ашиглсан материал, авсан ишлэлүүдийг дурдсан байх

Шагнал:

Багш нар, Судлаачдын шагналын сан:

• I байр 500 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал,

• II байр 300 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал

• III байр 200 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал

• Тусгай байр 3 баг тус бүр 100 мянган төгрөг+ Ивээн тэтгэгчдийн шагнал

 

Судлаач оюутаны шагналын сан тус бүр:

• I байр 300 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал,

• II байр 200 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал

• III байр 100 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал

• Тусгай байр 3 баг тус бүр 50 мянган төгрөг+ Ивээн тэтгэгчдийн шагнал

 

Нийт шалгарч илтгэл тавигдсан 30 бүтээлийн багийнханд ивээн тэтгэгчийн шагнал олгогдоно. Оюутан судлаачдын 20, Багш, судлаачдын 10 илтгэл тавигдана.

Хурлын зохион байгуулалт:

2-р шатны арга хэмжээ-Судлаач багш, оюутнуудын илтгэл:

2012.04.12

• 09.30-11.00 Хурлын эхний илтгэлүүд тавигдана.

• 11.00-11.20 Цайны завсарлага

• 11.20-13.00 Хурлын үргэлжлэл

• 13.00-14.00 Үдийн хоол

• 14.00-16.00 Үдээс хойшхи хурал

• 16.00-16.20 Цайны завсарлага

• 16.20-17.00 цагт Илтгэлийн шалгаруулалт

• 17.00-18.00 цагт Байр эзэлсэн батламж, мөнгөн шагнал гардуулах, ивээн тэтгэгчдийн шагнал гардуулах ёслол, үзэгчдийн дунд азтан шалгаруулах ёслол, дурсгалын зураг авахуулах,

Хурлын тов: Хурал 2012 оны 4 сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион явагдана.

Хурлын үр дүн: • ЭШБ хуралд оролцогчдын талаар судлаачдын хийж буй ажил, үнэлэмжийг нэмэгдүүлэх олон нийтэд харуулах зорилготойгоор нэвтрүүлэг болгон гарна.

• Манай ЭШБ хуралд ирүүлсэн бүх бүтээлийг эмхэтгэн “МОНГОЛ СУДЛААЧ 2012-2013" эдийн засаг, бизнесийн эрдэм шинжилгээний бага хурал” гэсэн нэртэй номыг хэвлэн гаргаж олон нийтийн хүртээл болгоно.

• Энэхүү “МОНГОЛ СУДЛААЧ-2013” TV эдийн засаг, бизнесийн эрдэм шинжилгээний бага хурал нь жил болгон зохиогдож, судалгааны агуулга, хамрах хүрээг тэлэн үндэсний хэмжээний оюуны бүтээлийн уралдаан болно.

Хурлын талаархи бүх мэдээллийг:

www.mongolsudlaach.micg.mn www.micg.mn

 

Bэб сайтууд:

www.facebook.com/Mongolsudlaach

www.twitter.com/Mongolsudlaach

www.youtube.com/Mongolsudlaach

Холбоо барих: Утас: 91111511, 99058841 И-мэйл: mongolsudlaach@yahoo.com

No comments:

Post a Comment