Уул уурхайн компанийн хувьцааны ханш, ашигт малтмалын хамаарлыг Төв Азийн дөрвөн орныкомпанийн түвшний өгөгдөл дээр тулгуурлан олон хүчин зүйлийн загвар болон панель векторавторегрессив аргыг ашиглан судалсан болно.
Уул уурхайн компаниудын хувьцааны үзүүлэлтэдолон улсын газрын тосны үнийн нөлөө нь Төв Азийн газрын тосны бусад нийлүүлэгчдийн үнээсхүчтэй нөлөөлж байна.
Төв Азийн гол нэрийн ашигт малтмалын үнэ уул уурхайн салбарынхувьцаанд эерэг нөлөө үзүүлж байгаа нь энэ судалгаагаар илэрсэн.
Энэхүү судалгаанд ашигт малтмалын түүхий эдийн ханш, уул уурхайн салбарын хувьцааны
өгөөжийн хамаарлыг авч үзсэн болно. Энэхүү судалгааны ажлаар ийм төрлийн судалгаанычиглэлийг Казакстан, Монгол зэрэг Төв Азийн орнуудын жишээн дээр өргөтгөсөн болно. Манай
судалгаагаар олон улсын хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээлийн өгөөж, хүүгийн өнгөрсөн
болон одоо үеийн хөдөлгөөний анхааралтай ажиглагддаг болох нь батлагдсан. Уул уурхайнкомпаниудын хувьцаа, газрын тосны үнийн хооронд шугаман бус, тогтворгүй хамаарал оршиж
байна. Энэ нь уул уурхайн компаниуд зах зээл дээр харьцангуй хямд үнээр шатахуун, түлшхудалдан авч, өөрсдийн эрсдлийг хамгаалах давуу тал байгаатай холбоотой байж болно. Мөн
хөрөнгө оруулагчид олон улсын газрын тосны үнийг Төв Азийн уул уурхайн салбарынхувьцааны эрсдлийн гол хүчин зүйлсийн нэг гэж үзэж байна.Бүс нутгийн экспортын үндсэн ашигт малтмал, түүхий эд нь Төв Азид үйл ажиллагаа явуулдагуул уурхайн компаниудад эерэг нөлөө үзүүлж байна. Учир нь ашигт малтмалын түүхий эдийнзах зээлийн үнэ өсөх нь нийт эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулаад зогсохгүй компанийнорох мөнгө урсгалыг нэмэгдүүлдэг.
Боловсруулсан: Судлаач Э.Энэрэлт
No comments:
Post a Comment