Monday, August 1, 2011

“Хатан Туул ба цаг хугацаа 2011” аян эхэллээ

Тэгвэл 2011 аянд "Туул голоо авран хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг 2011 оны 8-р сарын 10-ны өдөр эхлэх гэж байна. Энэхүү аяныг “Ногоон суваг байгаль” ТББ, Маркетинг, олон нийттэй харилцах зөвлөхөөр "ЭМ АЙ СИ ЖИ" ХХК, аяныг дэмжигч Нийслэлийн ЗДТГ оролцож байна.


“Хатан Туул ба цаг хугацаа 2010” аяны хүрээнд иргэдийг үер, усны аюул болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс завьт эргүүл, морин эргүүлийг гаргахаас гадна хяналтын пост ажиллуулсан. Энэ ажил явагдснаар Туул голын усанд машин тэрэг, хувцсаа угааж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоож, голын сав дагуу үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийн, зөвшөөрөлгүй элс, хайрга зөөсөн болон зөвшөөрөлгүй буусан мал бүхий иргэдэд хариуцлага тооцож хяналт, шалгалт хийгдсэн.

Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх, өсвөр үеийнхэн, иргэдэд экологийн боловсрол олгох ажлууд ч хийгдсэн.

Тун удахгүй “Хатан Туул ба цаг хугацаа 2011” аяны хүрээнд хийгдэх ажлуудыг та бүхэнд хүргэх болно.

Дэмжигч олныг өөрийн санаа бодлыг хэлэлцэхийг урьж байна.

No comments:

Post a Comment