Энэхүү судалгааны ажлаар бид “Хиймэл мэдрэлийн сүлжээ" буюу Artificial Neural Network (цаашид ANN гэх) системийн талаар дэлэрэнгүй танилцууллаа.Уг систем нь хүний мэдрэлийн систем дээр тулгуурлан бүтцийг нь гаргасан хиймэл мэдрэлийн систем юм. Сүүлийн үед энэхүү аргыг бизнес, банк санхүүгийн салбарт таамаглал дэвшүүлэхэд өргөнөөр амжилттай ашиглах болсон тул монгол улсад энэхүү аргын таниулах, түүний хэрэглээг бий болгохыг зорьсон.
Эхний хэсэгт ANN гэж юу болох, түүний үүсэл хөгжил, бусад таамаглалын аргуудаас юугаараа давуу болон сул талтайг, ямар зарчмаар ажилладаг зэргийг дэлгэрэнгүй танилцуулах болно.Судалгааны хэсэгт 2 өөр төрлийн өгөгдлийг сонгон авч эконометрик загвараар болон ANN аргаар үнэлэн таамаглал дэвшүүлж түүний үр дүнг харицуулсан.Эцэст нь ANN арга нь таамаглал хийхэд нэн тохиромжтой арга бөгөөд монгол улсад цаашид ашиглах боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
Энэхүү судалгааны агуулга, тавьсан зорилгодоо хүрсэн байдлаас шалтгаалж дараах санал зөвлөмжүүдийг гаргаж байна.
· Идэвхитэй өсөн нэмэгдэж буй Монголын Хөрөнгийн зах зээлд судлаачид ANN аргаар үнэт цаас, хувьцааны үнийн таамаглал хийж, тохиромжтой байвал байнгын үйл ажиллагаандаа ашиглах,
· Банкуудын хувьд зээлийн эрсдлийг тодорхойлохдоо ANN нь хамгийн сайн үнэлгээ, болон прогнозыг хийж байгааг дүгнэлтэд дурдсан билээ. Гэвч Монгол Улсын хувьд өгөдөл маш хомс байдаг тул одооноос эхлэн банкууд ANN аргаар үнэлгээг хийхэд зориулсан хэрэглэгчийн ерөнхий мэдээллээс гадна зээлийн эрсдэлд нөлөөлж болон нарийн мэдээллийн өгөгдлийн баазыг бий болгох,
· Эконометрикийн бусад арга, загваруудтай мөн харьцуулж Монголын нөхцөлд биелэх эсэхийг шалгах. Ингэснээр эконометрикийн арга, загварт баригддаггүй “хэцүү Монгол өгөгдөл” ойлголтыг халах,
· Бизнес эрхлэгчдэд итгэлтэйгээр зөвлөх прогнозын арга бол ANN юм. Үүнийг Монголд авч хэрэгжүүлэхийн тулд олон улсын амжилттай ажиллаж буй бизнесийн байгууллагууд энэхүү аргыг хэрхэн ашиглаж, үйл ажиллагаандаа тусгаж байгаа туршлагаас судлах
Удирдсан: Ц.Батсүх (СЭЗДС-ийн ЭЭТ-ийн эрхлэгч, док.проф (Ph.D))
Боловсруулсан: О.Баттулга(СЭЗДС, Бизнесийн Эдийн-3
М.Мандухай(СЭЗДС, Бизнесийн Эдийн Засаг-3
Б.Шүрэнцэцэг(СЭЗДС, Бизнесийн Эдийн Засаг-3
No comments:
Post a Comment