Энэхүү судалгааны ажил нь Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээнд цаг агаарын үзүүлж буй нөлөөг судалж хэд хэддүгээр саруудад эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсч, мөн аль аль саруудад хэрэглээ буурч байгааг судалснаар Монголоос экспортлох нүүрсний үнийг нэмэгдүүлэх арга замыг илрүүлэх явдал юм.
Хятад бол дэлхийн нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгч улс юм. 2010 онд дэлхийн нүүрсний хэрэглээний бараг тал хувийг манай хөрш орон болох Хятад улс эзэлж байна. Хятадын нүүрсний хэрэглээний бүтцээс харахад эрчим хүчний салбар 52%, барилгын материалын үйлдвэрлэлд 15%, гангийн үйлдвэрлэлд 17%, химийн үйлдвэрлэлд 6%, бусад салбарт 10% хэрэглэж байна. хятадын эрчим хүчний салбарт нүүрсний эзлэх хувь ойролцоогоор 70% бөгөөд сүүлийн 10 жилд энэ мэдээлэл бараг л өөрчлөгдөөгүй байна. Жил ирэх тусам хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ нэмэгдсээр байна. Мөн эрчим хүчний нүүрсний үнэ тасралтгүй өссөн байна. Ирэх жилүүдэд Хятадын эрчим хүчний хэрэглээ өсч 2035 он гэхэд нэг хүнд ногдох дэлхийн дунджаас 0.5 тн газрын тостой тэнцэх хэмжээнд хүрэх таамаглал байна.
Цаг агаар ,уур амьсгалын судалгаанаас харахад Хятад улсын газар зүйн байрлал эзлэх цар хэмжээнээс хамааран нүүрс болон эрчим хүчний хэрэглээний харилцан адилгүй 2 хэсэгт хуваагдсан байдаг.Зүүн өмнөд хэсэг нь эрчим хүчний хэт бөөгнөрөлтэй болсон бөгөөд харин Хойд хэсгийн бүс нь нүүрс олборлолтоор дагнасан байх жишээтэй юм. Бид өөрсдийн математик загварчлал дээр үндэслэн Хятад улсын цаг агаарын бүсүүдийн нүүрсний хэрэглээний онцлогт тохируулан өөрсдийн үнийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой нь судалгааны явцад батлагдсан.
Энэхүү судалгаанаас гарсан үр дүнгүүдээс үндэслэн санал зөвлөмж өгөхөд:
Нүүрсний экспортын үнийг нэмэгдүүлэх арга зам
1. Монгол улс нь нүүрсний нөөц ихтэй өвөр монголтой урд талаараа хил залгаа оршиж дийлэнхи нүүрсийг өвөр монголруу гаргадаг. Харин баруун талаараа нөөц багатай Шинжан, Гансу мужруу гаргавал илүү өндөр үнээр зарах боломжтой гэж үзэж байна.
2. Хамгийн их хэрэглээтэй сар болох 7,8 сард нүүрсээ нийлүүлэхийн тулд 5,6 сард үнээ ихэсгэх хэрэгтэй. Харин 3-р сарын их хэрэглээнд зориулж 2-р сард үнээ өсгөж болно. Ийм маягаар үнийн уян хатан гэрээ хийх боломжтой.
3. Хятадын эрчим хүчний нүүрсний стандартыг судалж түүнд таарсан нүүрсийг нийлүүлэх боломжтой. Ингэснээр монголын нүүрсийг хятад улсад боловсруулах шаардлагагүй шууд хэрэглэх боломжтой болно.
4. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах буюу коксжсон нүүрсээ экспортолсноор нүүрсний үнэ одоогийнхоос хэд дахин өсөх боломжтой юм.
Боловсруулсан: Н.Дөлгөөн , Б.Энхбат , П.Энхзаяа
No comments:
Post a Comment