Tuesday, December 4, 2012

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ТӨӨРӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Энэхүү судалгааны ажил нь Монголын хөрөнгийн бирж дээр тоглогчдийн төөрөгдлийг тодорхойлох, төөрөгдлүүдийн аюултай тал ба түүнээс гарах арга замуудыг судалгаанд  оролцогчдодхүргэхэд оршино.

Тус судалгааг хийхдээ Хаммонд хөрөнгийн хэрэгжүүлэлтийн захирал Майкл М.Помпайний зохиосон “Behavioral finance and wealth management” буюу “Зан төлвийн санхүү ба хөрөнгийн менежмент” номыг орчуулж төөрөгдөл илрүүлэх тестийг 80 асуулттайгаар боловсруулж  монголын хөрөнгийн зах зээлд тоглодог болон хөрөнгийн зах зээл сонирхогч нийт 114 хүнээс судалгаа авсан ба судалгааны үр дүнд нийт тоглогчдийн 50% нь, тоглогч бус буюу сонирхогчдийн 40% нь бүх 20 төрлийн төөрөгдөлтэй байв. Судалгаанд нийт 20 төрлийн төөрөгдөл байдгаас заримыг нь дурьдахад:1. Хэт итгэлтэй байхын төөрөгдөл, 2.Төлөөллийн төөрөгдөл, 3.Оюун санааны таагүй байдлын төөрөгдөл, 4.Хуучинсаг байдлын төөрөгдөл............. гэх мэт 20 төөрөгдлүүд байна.

Return-on-investment1

Дээрх төөрөгдлүүдээс судалгаанд оролцогч хүн бүрийн хувьд ямар төөрөгдөлд илүү ихээр ордогийг тодорхойлон, мөн энэхүү төөрөгдөлд орсон хүнд нүүрлэж болох аюулыг илрүүлж, энэхүү аюулаас хэрхэн гарах зөвлөгөөг тус тус өгсөн байна. Жишээлбэл, хуучинсаг байдлын төөрөгдөлд орсноор нүүрлэж болох аюулууд нь:

1.      Хуучинсаг үзэлтэй хөрөнгө оруулагч нар нь шинэ мэдээлэлд удаан хариу үзээлдэг байна

2.      Хуучинсаг үзэл нь шинэ мэдээллийн хэрэгжилтийн гол бэрхшээл болж болох юм. Учир нь хүмүүс нийт өгөгдөл илрэхэд оюуны стресстэй тулгарахад туршлагатай байдаг

Хуучинсаг байдлын төөрөгдөлд орсон хүнд дараах зөвлөгөөг өгнө. Үүнд:

Шинэ мэдээлэл гарахад өөрөөсөө асуу: Энэ миний таамаглалд яаж нөлөөлөх вэ? Энэ үнэхээр миний таамаглалыг өөрчилж чадах уу? Хэрэв хөрөнгө оруулагчид эдгээр асуултуудад шударгаар хариулж чадвал хуучинсаг үзлийн төөрөгдлийг маш амжилттайгаар шийдвэрлэж чаджээ гэсэн үг.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд хэрэгжих зөвлөгөөний ажил нь тоглогчийн сэтгэл зүйн болоод оюун санааны төлөв байдлыг тодорхойлон, сэтгэл зүйн болоод оюуны бэлтгэлээр хангаж буй нь хөрөнгө оруулагчид нэгэн төрлийн мэдлэг, чадвартай болж байна гэсэн үг.  Иймээс тус зөвлөгөөний ажлыг цаашид байнгын зохион байгуулж зах зээлд шинээр орж буй тоглогчдыг анхнаас нь эрсдэл багатай, оновчтой хөрөнгө оруулалт хийх арга барилд сургаж мэдлэг чадварыг нь дээшлүүлэх хэрэгтэй. Иймд дараах саналуудыг дэвшүүлж байна:

1.  Ямар нэгэн албан, байгууллага, интитуци үүнийг дангаар эсвэл хамтран хариуцаж тогтмол хугацаанд байнга хэрэгжүүлэх

2.  Брокерийн компаниуд өөрийн компаний хэрэглэгчдэд зориулж зөвлөгөө өгөх шинэ үйлчилгээ хэлбэрээр нэвтрүүлэх

3.  Тус номыг гарын авлага болгон хэвлэж, олон нийтэд хүртээх, эсвэл бүрэн эхээр нь орчуулан хэвлэх

          Дээрх ажлуудыг чанартай гүйцэтгэснээр тоглогчдыг эрсдлээс хамгаалаад зогсохгүй, ирээдүйд улам бүр сайн тоглогч болох нэгэн эх үндсийг энэхүү зөвлөгөөний ажлаар тавих боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Удирдагч: Ц.Батсүх СЭЗДС-ийн ЭЭТ-ийн эрхлэгч, док.проф (Ph.D)

Боловсруулсан:Гочоо Мөнх-Эрдэнэ (Гранд Лайн брокер, дилерийн компанийн дилер, шинжээч)

C.Тулга (СЭЗДС-ийн Санхүү Удирдлагын IV курсын оюутан)

Г.Ундрах (СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын III курсын оюутан)

No comments:

Post a Comment