Monday, May 23, 2011

Аваргын гараа-Реалит шоу нэвтүүлэгтэй хамтран ажилахыг урьж байна.

“Монгол улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд явагдсан өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны 16-17 насны ангилалд түрүүлсэн бөхчүүдийн дунд явагдах реалити шоу нэвтрүүлэг” тун удахгүй та бүхний хүртээл болох гэж байна.

Энэхүү арга хэмжээг Аварга хад баатар Сан, маркетингийн ЭМ АЙ СИ ЖИ ХХК хамтран зохион байгуулж байна. Энэхүү уралдаант шоу нэвтрүүлэг нь жил болгон уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 3 дах удаагаа зохион байгуулагдаж байна. Тиймээс бөх сонирхон үзэгч та бүхнийг орон нутгийн оролцогчдыг дэмжин бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

ОРГИЛ ЦАГ, ОРГИЛ ҮЗЭГЧ Хүндэтгэсэн: “Аварга Хадбаатар сан” ТББ, ЭМ АЙ СИ ЖИ ХХК-ийн хамт олон Холбоо барих утас: 99910761, 88081030, 98182211.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.bizdata.mn сайтаас авна уу.

МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ИВЭЭХ БОЛТУГАЙ

Аваргын гараа-Реалит шоу нэвтүүлгийн удирдамж

НЭГ. ЗОРИЛГО

Жил бүр улсын баяр наадмын бөхийн барилдааны бэлтгэл сургууль хийхээр Монгол үндэсний бөхчүүд аймаг нутгаараа гал болон гардаг эрхэм заншилтай билээ. Энэхүү бэлтгэл сургууль нь ялангуяа улс, аймгийн цолгүй буюу цол авах бөхчүүдийн хувьд маш чухал бэлтгэл сургууль байдаг. Монгол улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд явагдсан өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны 16-17 насны ангилалд түрүүлсэн 30 залуучуудын дундаас сум, аймаг, улсын цолонд ойртох том алхам юм. Монгол эрийн хийморь, сүр хүч үндэсний төдийгүй дэлхий нийтийн бахархал болсон эрийн гурван наадмын нэг болох Монгол үндэсний бөхийн хойч үеийн залуу бөхчүүдийг дэмжих, үнэнч шударгаар сумын болон аймаг, улсын цолонд хүрч болдогийг харуулах, үндэсний бөхийн ногоон дэвжээг шударга өрсөлдөөний талбар болгон олон нийтэд харуулахад энэхүү нэвтрүүлгийг зохион явуулж байна.

ХОЁР. НЭВТРҮҮЛЭГИЙН ЗОРИЛГО

1. Монголын үндэсний бөхийн уламжлал, ёс жаягийг олон нийтэд сурталчлах 2. Бөхийн бэлтгэл сургуулилт төрөл бүрийн биеийн хүчний болон бусад бэлтгэл сургуулилтын дараа тухайн бөхийн бэлтгэлжилт яаж хангагдаж байгааг өдөр бүрийн үйл явдлаар нээн харуулах 3. Бөх хүний өдөр тутмын бодит амьдралыг харуулах, шинэ залуу бөхчүүдийг олон нийтэд нээн танилцуулах 4. Монгол бөхийн зорилгодоо хүрэх чин эрмэлзэл тухайн тамирчнаас ямар их тэсвэр хатуужил, хөдөлмөр шаарддагийг харуулах 5. Бөхөө тойрсон ус нутаг, дэмжигч өргөн олны дэмжлэг тусламж, түүгээр дамжуулан ивээн тэтгэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчлах зорилготой ГУРАВ. НЭВТРҮҮЛГИЙН ДУГААР “Аваргын гараа-2” Реалити шоу нэвтрүүлэг нь SBN телевизээр 2011оны 6-р сарын 10-наас 2011 оны 7-р сарын 4-нийг хүртэл орой 21:30-22:30 цагийн хооронд нийт 20 дугаар, өдөрт 60 минутаар улсын баяр наадмын өмнөх бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан, ивээн тэтгэгч байгууллагуудын сурталчилгаа хэлбэрээр яавагдана. 2011 оны 07-р сарын 04 ны өдөр Улсын Биеийн Тамир Спорт Хорооны харъяа “Буянт-Ухаа” Биеийн Тамир Спорт Ордны зааланд шалгаруулалт болно. ДӨРӨВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАР Нэвтрүүлгийг “Аварга Хадбаатар” сан, “ЭМ АЙ СИ ЖИ” ХХК, Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, орон нутгийн Засаг Даргын Тамгын Газар болон ИТХ “Muscle” фитнес төв, SBN Телевиз, Улсын Биеийн Тамир Спорт Хорооны харъяа “Буянт-Ухаа” Биеийн Тамир Спорт Ордон, Улсын алдарт цолтой бөхчүүд, ерөнхий ивээн тэтгэгч байгууллагууд хамтран зохион байгуулна. д/д Аймгийн нэрс Оролцох бөхчүүд 1 Хэнтий Б.Баярбат Өмөндэлгэр 2 Дорнод Б.Хатанбүүвэй 12-р сургууль 3 Сухбаатар Б.Буяннэмэх БТСГ 4 Дорноговь Б.Идэрбат Замын-Үүд 5 Өмнөговь М.Гончиг Цогтцэций 6 Дундговь Г.Жаргалсайхан Говийн ИЦС 7 Говьсүмбэр Э.Мөнхбаатар 1-р сургууль 8 Төв Х.Мягмарсүрэн Угтаал 9 Дархан –Уул Д.Баттогтох Шарынгол 10 Сэлэнгэ Э.Оргил Мандал 11 Орхон Г.Төрмөнх ИОЦС 12 Булган С.Дорждэрэм Сайхан сум 13 Хөвсгөл Ө.Ган-Эрдэнэ Төмөрбулаг сум 14 Архангай А.Мягмаржаргал 1-р сургууль 15 Баянхонгор Г.Тэмүүжин Бууцагаан 16 Өвөрхангай 1-р баг Ч.Насанбуян 1-р сургууль 17 Өвөрхангай 2-р баг Н.Жугдэнгүмбо Сант 18 Ховд Э.Галхүү Чандман 19 Баян-Өлгий Я.Режан Дэлүүн 20 Увс Д.Бямбажав Тэс 21 Завхан Э.Дорждэрэм Дөрвөлжин 22 Говь-Алтай Р.Сүхбаатар Тонхил 23 Төв Лүн сум Н.Амарсанаа Лүн Нийслэлийн дүүргээс Оролцох бөхчүүд 22 Сүхбаатар дүүрэг Ц.Хишигбат 6-р сургууль 23 Баянзүрх дүүрэг 24 Баянгол дүүрэг 25 Хан-Уул дүүрэг 26 Сонгино хайрхан дүүрэг 27 чингэлтэй дүүрэг 28 Багануур дүүрэг 29 Налайх дүүрэг 30 Багахангай дүүрэг ТАВ. ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ Нэвтрүүлэг нь компани, байгууллагын санхүүгийн дэмжлэгээр явагдах бөгөөд тэдгээр нь дараах төрөлтэй байна.  Ерөнхий ивээн тэтгэгч компани  Ивээн тэтгэгч компани гэсэн 2 статустай оролцоно. Ерөнхий ивээн тэтгэгч компаний эрх, үүрэг, оролцоо Ерөнхий ивээн тэтгэгч компани нь нэвтрүүлгийг эхлэхээс дуусах хүртэл зардлыг нэвтрүүлгийн ерөнхий зохион байгуулагч болон маркетингийн ажилтантай гэрээ байгуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцан ажиллах бөгөөд тухайн нэвтрүүлэгт зарцуулсан хөрөнгө мөнгөний зарцуулалтын тайланг шаардах, өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлуулах, нэвтрүүлгийн дундуур компаний рекламыг тогтмол цацуулах, компаний нэрийг дурьдуулах, дэлгэцийн буланд компанийхаа логог байршуулах, өөрийн компаний ажилчдаас компанийхаа нэр дээр шоунд оролцуулах эрхтэй. Хэрэв тухайн нэвтрүүлгийн санхүүжилтийг бүрэн гаргах боломжгүй гэж үзсэн тохиолдолд нэвтрүүлгийн нийт зардлын дийлэнх хувь буюу 70 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн оролцож болно. Бэлтгэлд хамарсан бөхчүүд ивээн тэтгэгч компаний таних тэмдэг, лого бүхий хувцас хэрэглэлээр жигдэрч компанийг олон нийтэд таниулах, сурталчлах ажилд бэлтгэлийн үеэс бусад үед биечлэн оролцоно. Мөн нэг өдөр байгууллага хамт олноороо нэвтрүүлэг дууссаны дараа “Хайрт хаан” амралт жуулчны бааз дээр нэг өдөр амрах эрхтэй. ЗУРГАА. ИВЭЭН ТЭТГЭГЧ Ивээн тэтгэгч компаний эрх, үүрэг, оролцоо Ивээн тэтгэгч компани нь эд материал, хөрөнгө санхүүгээр дэмжин оролцох бөгөөд өөрийн оруулсан санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар тайланг шаардах, өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг сурталчлуулах, нэвтрүүлгийн дундуур компаний рекламыг цацуулах, тухайн нэвтрүүлэгт оролцогчоор өөрийн компаний үйл ажиллагааг сурталчлуулах эрхтэй. Бэлтгэлд хамарсан бөхчүүд ивээн тэтгэгч компаний таних тэмдэг, лого бүхий хувцас хэрэглэлээр жигдэрч компанийг олон нийтэд таниулах, сурталчлах ажилд бэлтгэлийн үеэс бусад үед биечлэн оролцоно. Мөн нэг өдөр байгууллага хамт олноороо нэвтрүүлэг дууссаны дараа “Хайрт хаан” амралт жуулчны бааз дээр нэг өдөр ы амрах эрхтэй. ДОЛОО. НЭВТРҮҮЛГИЙН ТӨСӨВ Нэвтрүүлгийн нийт төсөв 63.100.000 төгрөгний өртөгтэй бөгөөд компани байгууллагуудын санхүүгийн дэмжлэгээр зохион явуулна. Бид та бүхэнд дараах давуу талыг санал болгож байна.
1. Тус нэвтрүүлэг нь 2010 онд SBN телевизээр анхны дугаар гарсан тул бид өмнөх нэвтрүүлгийн судалгааны явц дээр зохион байгуулж бөгөөд бусад гарч байгаа реалити шоу нэвтрүүлгээс “Аваргын гараа-2” реалити шоу нэвтрүүлэг нь UBS телевизийн “Universe best songs” шоу, TV-9 телевизийн “Гэгээн алсын одод” шоу, МҮОНТ –ийн “Залуу зохион бүтээгч” шоунаас манай нэвтрүүлэг Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс оролцож байгаагаараа бусад нэвтрүүлгээс 100 %-аар илүү үзнэ гэсэн статистик тоо гарчээ.

2. Бусад телевизүүдээр Солонгосын цуврал кино гарч байхад SBN телевизээр 21:30 -22:30 цагийн хооронд бүтэн нэг цагийн турш эрүүл мэнд, соёлын өвийг харуулсан үндэсний бөхийн холбогдолтой нэвтрүүлэг гарч байгаа нь үзэгчдийг байлдан дагуулах давуу тал юм.

3. Монгол хүн бүр хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг ард түмэн юм. Энэ утгаараа үзэгчдийн тоо 100% нэмэгдэж үзэх хандлагтай байгаа зэргийг харгалзан өөрийн компаний реклам зар сурталчилгаагаа зөвхөн телевизийн рекламны цагаар биш манай нэвтрүүлгийн дундуур бодитойгоор цацуулах, ивээн тэтгэсний үр дүнд хямд үнээр цацуулах боломжийг танд олгож байна. НАЙМ. ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ Нэвтрүүлгийн төсөв нь байгууллагын хандиваас бүрдэх бөгөөд зарцуулалтыг тооцон гаргасан болно. ЕС. ШАЛГАРУУЛАЛТ Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны 16-17 насны ангилалд нийт 150 хүүхэд шалгарсан. 2011 оны 7-р сарын 4-ний өдөр Улсын Биеийн Тамир Спорт Хорооны харъяа “Буянт-Ухаа” Биеийн Тамир Спорт Ордонд шалгаруулалт явагдах болно. Үндэсний их баяр наадмаар ардын хувьсгалын 90-н жилийн ойн баях наадмаар “Өсвөр Бөхийн Үндэсний Аварга” цолтон бөх төрүүлэхийг зорьсон билээ. Бид нэвтрүүлгийн явцад бөхчүүдийг гаргасан амжилт, бие бялдар, сэтгэл санааны өөрчлөлт, үр дүн, нэвтрүүлэгты ирүүлсэн санал хүсэлт зэргийг харгалзахаас гадна хамгийн гол нь үндэснийхээ их баяр наадмаар “Өсвөр Бөхийн Үндэсний Аварга” цолтон төрүүлэх , бөхийн спортоос олж авсан үр дүнг олон нийтэд харуулах болно. Мөн шударга өрсөлдөөнийг бий болгож, мянга мянган үзэгчдээ баярлуулж үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгөх юм. Энэхүү төсөл нь Оуюны өмчөөр баталгаажуулсан болно. Та бүхнийг хамтран ажиллана гэдэгт бид итгэж байна

Холбоо барих: “Аварга Хадбаатар сан” ТББ, ЭМ АЙ СИ ЖИ ХХК-ийн хамт олон Холбоо барих утас: 99910761, 88081030, 98182211. Дэлгэрэнгүй мэдээллийг www.bizdata.mn сайтаас авна уу.

No comments:

Post a Comment