Thursday, August 29, 2013

“МОНГОЛ СУДЛААЧ 2013” TV- ЭШБХ-ын удирдамж

 “МОНГОЛ СУДЛААЧ 2013” TV- ЭШБХ-ын удирдамж
 Илтгэл хүлээн авах:

• Илтгэлийг 2013 оны
10 сарын 28-ний Даваа гариг хүртэл өөрийн биеэр өгнө. Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авах боломжгүй.

• Хуралд орох эрх авсан нийт 30 багш, судлаачдын мандат, урилгыг 2013 оны
10-р сарын 31-ний өдөр олгоно.
• Хуралд оролцогчид
10-р сарын 31-нд илтгэлд тавигдах илтгэлийн хураангуй (3%), илтгэлийг Mcrsft.Power point, LectureMaker хэлбэрээр хүлээлгэн өгнө.
• 2-р шатанд оролцох эрх авсан багш, оюутан, бие даасан судлаачид илтгэлээ тавигдсан шаардлага, загварын дагуу боловсруулан 2013 оны
11-р сарын 1-нд илтгэлээ тавина.


 МОНГОЛ СУДЛААЧ Хуралд судлаачдын ангилалд хэн оролцох вэ? 

1. Монгол улсын шилдэг маркетерууд
2. Шилдэг судлаачид
3. Монгол банкны судлаачид
4. Бизнесийн байгууллагын судалгааны шилдэг мэргэжилтэнгүүд
5. Судалгааны компаниудын зөвлөхүүд
6. Эдийн засаг, нийгэм, бодлогын судалгааны мэргэжилтэнгүүд, багш 

Илтгэлийн сэдэв, чиглэл:

1. Банк санхүүгийн байгууллагын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ
2. Даатгалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, харьцуулсан судалгаа
3. Бизнесийн байгууллагын орчны судалгаа, харьцуулалт, анализ шинжилгээ
4. Байгууллагын зах зээлд хандсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ
5.
Эдийн засаг нийгмийн суурь судалгаа
6
. Бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн удирдлага болон бусад 20 гаруй сэдвийн хүрээнд заагдсан болно.


Жил болгон зохион байгуулагддаг "Монгол судлаач 2013" эрдэм шинжилгээний бага хурлын ивээн тэтгэгчээр хамтран ажиллах хүсэлтэй байна.
Ивээн тэтгэгч байгууллагад ямар боломж байгаа вэ?

• ЭШБ хуралд оролцогчдын талаар судлаачдын хийж буй ажил, үнэлэмжийг нэмэгдүүлэх олон нийтэд харуулах зорилготойгоор нэвтрүүлэг болгон гарна.
Энэхүү нэвтрүүлэгч Монгол судлаачдыг дэмжигч байгууллага, ивээн тэтгэгч гэж гарна.

• Манай ЭШБ хуралд ирүүлсэн бүх бүтээлийг эмхэтгэн “МОНГОЛ СУДЛААЧ 2012-2013" эдийн засаг, бизнесийн эрдэм шинжилгээний бага хурал” гэсэн нэртэй номыг хэвлэн гаргаж олон нийтийн хүртээл болгоно. 
Номны хавтсан дээр оюуныг дэмжигч байгууллага нэг нүүр танилцуулга байршуулах боломжтой.

• Энэхүү “МОНГОЛ СУДЛААЧ-2013” TV эдийн засаг, бизнесийн эрдэм шинжилгээний бага хурал нь жил болгон зохиогдож, судалгааны агуулга, хамрах хүрээг тэлэн үндэсний хэмжээний оюуны бүтээлийн уралдаан болно.
Тиймээс жил болгон судлаачид, оюутан залуусын дэмжлэгийг хүлээж урт хугацаанд хамтран ажиллах боломжтой болно.

Хурлын тов: Хурал 2013 оны 11 сарын 1-нд Улаанбаатар бизнес хөгжлийн төвд зохион байгуулагдана..

Хурлын талаархи бүх мэдээллийг: 




Илтгэлийн сэдэв, чиглэл:

1. Банк санхүүгийн байгууллагын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ
2. Даатгалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, харьцуулсан судалгаа
3. Бизнесийн байгууллагын
судалгааны аргазүй, ирээдүйн хандлага, шинэ аргачлалууд
4. Байгууллагын зах зээлд хандсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ
5. Интернэт маркетингийн хөгжил, цаашдын хандлага
6. Интернэт маркетингийн хэрэглээний боломж (Интернэт маркетингийн үйлчилгээ, хүртээмж, ашиглалт, нэгдмэл хамтын ажиллагаа)
7. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж ирэх стратеги төлөвлөгөө
8. Бизнесийн байгууллагын хууль эрхзүй, татварын орчныг сайжруулах, бусад орны туршлага харьцуулсан судалгаа
9. Улс төрийн сонгуулийн судалгаа, түүний үр нөлөө
10. Байгууллагын хүний нөөцийн судалгаа, шилдэг хамт олныг хэрхэн бий болгох вэ?
11. Борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Шинэ санаа, шинэ боломж? 
12. Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх шинэ санаачлага, гадаад орны туршлага
13. Монгол улсын экспортын шинэ боломж, гадаад зах зээлийн судалгаа (сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн, бусад)
14. Бизнесийн байгууллагуудын судалгаа шинжилгээ, түүний хэрэглээ ашиглалт
15. Монгол улсын хөдөө аж ахуй салбарын хөгжих боломж, шинэ гарц
16. Монгол улсын аялал жуулчлалын тогвортой хөгжлийн асуудал, аялал жуулчны шинэ маршрут, дэлхийд брэнд болгох боломж
17. Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа
18. Макро эдийн засгийн голлох индексүүдийн харьцуулсан судалгаа, таамаглал
19. Уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл
20. Уул уурхайн салбарын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, харьцуулсан судалгаа
21. Бусад нийгэм эдийн засаг, бизнесын орчин нөхцлийн тулгамдсан асуудлыг хамарсан илтгэлүүд байж болно.

Жич: Эдгээр илтгэлүүд нь ямар нэгэн компанийн мэдээлэл, статистик тоон дээр үндэслэсэн байвал давуу талтай бөгөөд зохион байгуулагчдийн зүгээс тоон мэдээлэл олоход туслаж болно.

Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:

• Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тоон мэдээлэл дээр тулгуурласан байх
• Сонгож авсан компани, бизнесийн орчин, эдийн засаг, тухайн салбарын тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн байх, тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг өөрийн зүгээс боловсруулсан байх
• Судалгааны хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд тодорхой , зорилтуудыг биелүүлэх хугацааг төлөвлөсөн байх
• Судалгааны ажлыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан байх
• Шинэлэг санааг дэвшүүлсэн байх
• Аргазүй, аргачлал тодорхой байх
• Практик ач холбогдолтой хэрэгжихүйц байх
• Судалгаанд ашиглсан материал, авсан ишлэлүүдийг дурдсан байх

Шагнал
(Судлаачдын ангилал):

Судлаач оюутан болон (Судлаач багш нарын) шагналын сан тус бүр:

• I байр
500 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал, 
• II байр
200 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал
• III байр
100 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал
• Тусгай байр 3 баг тус бүр
50 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал

Шагнал (Оюутны ангилал):

Судлаач оюутан болон (Судлаач багш нарын) шагналын сан тус бүр:

• I байр
300 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал, 
• II байр
150 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал
• III байр
80 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал
• Тусгай байр 3 баг тус бүр
50 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал


Нийт шалгарч илтгэл тавигдсан 30 бүтээлийн багийнханд ивээн тэтгэгчийн шагнал олгогдоно. Оюутан судлаачдын 20, Багш, судлаачдын 10 илтгэл тавигдана.

No comments:

Post a Comment