Wednesday, November 28, 2012

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн нүүрс хэрэглээний судалгаа

1.1      СУДАЛГААНЫ  ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ  

1.1.1      Судалгааны зорилго

Энэхүү судалгааны зорилго нь Улаанбаатар хотын гэр хороололын айл өрхүүдийн түлшний хэрэглээний зан төлвийн судалгааг хийж үнэлэлт дүгнэлт өгөн, зах зээлийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлоход оршино.

1.1.2      Судалгааны байршил, хамрах хүрээ

Судалгаанд Улаанбаатар хотын 6-н дүүргийн   (Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул)  гэр хорооллын өрхүүдийг хамруулсан бөгөөд ийнхүү судлахад нийт 862 респондент хамрагдсан.

1.2      ÑÓÄÀËÃÀÀÍÄ ÕÀÌÐÀÃÄÑÀÍ Õ¯Í ÀÌÛÍ ÏÐÎÔÀÉË

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын 6-н дүүргийн (Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул)  гэр хорооллын өрхүүдийг хамруулсан бөгөөд ийнхүү судлахад нийт  1724 респондент хамрагдсан байна. Эдгээр хэрэглэгчдийн талаарх үндсэн мэдээллийг энэхүү бүлэгт авч үзлээ.

1.2.1      Хүн амын профайл

Аливаа судалгааны чухал хэсэг нь судалгаанд оролцогчдын шинж байдал байдаг. Судалгаанд оролцогчдын шинж байдал, тоон утга, хувийн жингээр дараах хүснэгтэнд харуулж байна. Насны хувьд 26-33 насны бүлгийн хүн ам нийт оролцогчдын 26 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр хувьтай байна.  Судалгаанд оролцогчдын  61 хувь буюу дийлэнх нь эмэгтэйчүүд байлаа. 

 

 

1.1.1      Амьдардаг сууцны төрөл

Судалгаанд хамрагдсан нийт өрхүүдийн 62,6 хувь нь байшинд амьдардаг  байна. 35,3 хувь нь монгол гэрт амьдардаг  гэсэн байна.

 

1.1.1      Сууцны нийт талбай

Нийт байшинд амьдардаг өрхүүдийн дийлэнх хувь нь буюу 39,7 хувь нь 21-40 м.кв талбайтай  байшинд амьдардаг гэсэн байна.

 

1.1      ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ БОЛОН ХУДАЛДАН АВАЛТТАЙ ХОЛБООТОЙ ХЭСЭГ

Энэ хэсэгт судалгаанд оролцогчдийн ямар төрлийн халаалт болон түлш хэрэглэдэг, ихэвчлэн аль уурхайн нүүрс хэрэглэдэг, уг уурхайн нүүрсийг сонгох болсон шалтгааныг тодруулж гаргасан болно.

1.1.1      Айл өрхүүдийн хэрэглэдэг халаалтын төрөл

Судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн 38,6 хувь нь энгийн зуух хэрэглэдэг бол дийлэнх өрхүүд буюу 42,9 хувь нь ханан пийшин хэрэглэдэг байна. Харин 9 хувь нь сайжруулсан зуух, 8,4 хувь нь хувийн халаалтын систем, 0,46 хувь нь цахилгаан зуух хэрэглэдэг бол, 0,58 хувь нь бусад төрлийн халаалтын хэрэглэдэг гэсэн байна. 

No comments:

Post a Comment