Төслийн үндэслэл Манай орны тахианы аж ахуй нэгдсэн төлөвлөлттэй систем нуран унасан 90-ээд оноос 2005 оныг хүртэл хөгжил нь зогсонги байдалд орж үйлдвэрлэл нь огцом буурсанаас зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй улмаас импортын өндөг хэрэглэсээр байна.
Улаанбаатар хотын хүн ам 600 мянга орчим байх үед шувуун фабрик жилдээ 280.0 тн тахианы мах, 34.0 сая өндөг үйлдвэрлэн борлуулж байлаа. Зах зээлийн харилцаанд шилжсэнээр Улаанбаатар хотын статистикийн судалгаагаар 1000 гаруй дэлгүүр зоогийн газар, 200 орчим нарийн боовны цех ажиллах болсон ба нийслэлийн хүн ам бараг 2 дахин нэмэгдсэн зэрэг нь хүнсний өндөгний хэрэглээ нэмэгдэх ирээдүйтэйг нотолж байна.
Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангах, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Төслийн зорилго Бидний зорилго нь тахиан аж ахуйг хөгжүүлж эх орны үйлдвэрлэлийг дэмжин хүн амын хүнсний аюулгүй байдлыг ханган мал аж ахуйг эрчимжүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэх улмаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахад оршино.
Зорилтууд:
- Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой аж ахуйг бий болгох
- Үйлчилгээний чанарыг сайжруулан, баталгаат байдал, цэвэр орчин, шинэ технологиор бүрэн хангагдах
- Зах зээлд уян хатан хандах
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулж цогц системээр бүрэн хангагдах
Төслийн үр ашиг, ач холбогдол Эрчимжсэн тахиан аж ахуй үйл ажиллагаагаа явуулж, хөрөнгө оруулсанаар дараах ач холбогдолтой.
Улсын хэмжээнд 5-10 шинэ ажлын байр бий болно.
Монгол улсын тахиан мах, өндөгний нийлүүлэлт нэмэгдэнэ.
Төсөлд нийт 110,470,000 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 3 жилийн хугацаанд бүрэн төлөх боломжтой.
Үйл ажиллагаагаа өргөтгөн цогц жишиг аж ахуйг бий болгох боломж бүрдэнэ.
Ижил төрлийн импортын бүтээгдэхүүний хэмжээг багасгахаас гадна хүн амын хүнсний хангамжийн уургийн дутагдлыг нөхөхөд зохих хэмжээний тус дөхөм болно.
Мэргэжлийн судалгааны "MICG" ХХК
No comments:
Post a Comment