Wednesday, January 16, 2013

ТАВИЛГА, МОДОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСӨЛ

Төслийн үндэслэл Улс орон хөгжихийн хэрээр амжиргааны түвшин сайжирч хүмүүсийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Хэрэглэгчид тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан орон сууцанд амьдрах хүсэл сонирхолтой болсон. Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад барилгын салбарын хөгжил асар хурдтай явагдаж байна.

Шинэ орон сууцны хэрэгцээ нь тухайн өрөөнд таарсан гал тогооны тавилга, хувцасны шкаф зэрэг тавилгуудын эрэлт хэрэгцээ нэмэгдэгдэхэд хүргэж байна. Тиймээс гэр ахуйн тавилгын үйлдвэрийг байгуулахаар болсон юм.

Өрхийн дундаж орлого Улаанбаатар хотод 2008-2009 онд 33%, 2009-2010 онд 10% өссөн дүнтэй байна. Энэ хэмжээгээр өрхийн худалдан авах чадвар нэмэгдэж байна.

Цаашдаа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт өндөр байх нь судалгаагаар батлагдлаа. Энэ нь иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг өсгөж, худалдан авах чадвар нэмэгдэхэд хүргэх юм.

Төслийн үр ашиг, ач холбогдол Төсөл хэрэгжүүлэгч компани нь тавилга, модон эдлэлийн үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулсанаар дараах ач холбогдолтой.

 Улсын хэмжээнд 15 шинэ ажлын байр бий болно.

 Монгол улсын хэмжээнд үндэсний брэндийн тавилга, модон эдлэлийг нийлүүлэх бүрэн боломж бүрдэнэ.

 Цаашдаа гэр ахуйн төрлийн тавилга, оффисын тавилгын төрлийг нэмэгдүүлэх боломжтой.

 Төсөлд нийт 140 сая төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтаа 5 жилд бүрэн төлөх боломжтой.

 Жилдээ 7,3 сая төгрөгний татварыг улсын төсөвт оруулах боломж бий болно.

No comments:

Post a Comment