Төслийн тодорхойлолт Монгол улс дэлхийн зах зээл дээр уул уурхай, аялал жуулчлалын зах зээлээр дамжуулан тодорхой хэмжээгээр танигдаад байна. Томоохон улс орнууд манай улсыг сонирхон хөрөнгө оруулалтыг хийж эдийн засаг, зах зээлд бидний өсөн дэвжих боломж бололцоо төдий чинээгээр нэмэгдэж байна. Ялангуяа уул уурхай, барилга дэд бүтцийн салбарт өөрчлөлт шинэтгэлийн ажлууд бий болсоор байна. Тухайн зах зээл, цаг үеэ мэдэрч зөв менежменттэй ажиллаж чадвал барилгын салбарт өөрийн байр суурийг батжуулж цаашид өсөн дэвжих боломж бий болж байна. Яагаад заавал барилга тэр дундаа гэрлэн чимэглэлийн худалдаа эрхлэх вэ? гэсэн асуултанд хэд хэдэн үндэслэлээр хариулт өгч болохоор байна.
1. Жил бүр барилга угсралтын ажил улам бүр өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал 2009 оны байдлаар нийт 1893.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 52.3 хувь буюу 984.4 тэрбум төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллагууд, 47.7 хувь буюу 908.6 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилга угсралтын байгууллагууд гүйцэтгэсэн байна. Нийт барилга угсралт, их засварын ажил 2008 оныхоос 34 хувь буюу 641 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Жил ирэх тусам их засвар, барилга угсралтын ажил нэмэгдэж, цаашид ч энэ үзүүлэлт улам нэмэгдэнэ гэж тухайн салбарын эрдэмтэн шинжээчид үзэж байгаа юм. Тиймээс гэрлэн чимэглэлийн хэрэглээ ч өсөхөөр байна.
2. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй 100,000 айлын орон сууц төслийн хүрээнд шинэ хорооллуудыг бүтээн бий болгож зах зээлийг тэлж байна. Иймд гэрлэн чимэглэлийн томоохон зах зээл бий болж байна гэж ойлгож болно.
3. Хотруу шилжих шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 жилд эрс нэмэгдэж, үйлдвэр аж ахуй үйлчилгээний газрууд олноор байгуулагдаж байна. Үйлчилгээ, аж ахуй нэгжүүд өрсөлдөөнд давуу байдал бий болгохын тулд барилга байгууламжийн харагдах байдал, гадна үзэмжиндээ анхаарч гэрлэн чимэглэл, гэрэлтүүлгийг ихээр хэрэглэх хандлагатай байна.
Төслийн үр ашиг, ач холбогдол Хэрэгжүүлэгч компани нь Гэрлэн чимэглэлийн худалдааг эрхлэн явуулж, хөрөнгө оруулт хийснээр дараах ач холбогдолтой.
Улсын хэмжээнд эхний жилд 4 шинэ ажлын байр бий болно. Улмаар 4 өрхийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин сайжрах боломжтой.
Монголын зах зээлийг чанартай бүтээгдэхүүнээр хангах бололцоотой болно.
Бараа бүтээгдэхүүний нэр төрөл, сонголт сайжирч улсын хөгжил дэвшилд чухал үүрэгтэй оролцоно. Хэрэглэгчид сайн чанарын бүтээгдэхүүнийг нийлүүлснээр гэрэлтсэн аюулгүй, цэвэр цэмцгэр орчин бий болно. Улаанбаатар хотын өнгө үзэмж сайжирч, гэмт хэрэг нийгэмд хор хохиролтой үйл ажиллагааг бодит хэмжээнд бууруулах боломжтой. Уг төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа судалгаа төлөвлөгөөний үндсэнд бүтээн бий болгох үйл ажиллагаанд тулгуур болно.
No comments:
Post a Comment