Монгол улс дэлхийн зах зээл дээр уул уурхай, аялал жуулчлалын зах зээлээр дамжуулан тодорхой хэмжээгээр танигдаад байна. Томоохон улс орнууд манай улсыг сонирхон хөрөнгө оруулалтыг хийж эдийн засаг, зах зээлд бидний өсөн дэвжих боломж бололцоо төдий чинээгээр нэмэгдэж байна. Ялангуяа уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт өөрчлөлт шинэтгэлийн ажлууд бий болсоор байна.
Тиймээс тухайн зах зээл, цаг үеэ мэдэрч зөв менежменттэй ажиллаж чадвал барилгын салбарт өөрийн байр суурийг батжуулж цаашид томоохон үйлдвэрлэгч болж өсөн дэвжих боломж бий болж байна. Яагаад заавал барилга тэр дундаа вакум цонх, хаалганы бэлдэцийн үйлдвэрлэлийг эрхлэх вэ? гэсэн асуултанд хэд хэдэн үндэслэлээр хариулт өгч болохоор байна. Төслийн үндэслэл Монгол улс барилгын салбар төдийлөн сайн хөгжөөгүй. Харин сүүлийн жилүүдэд барилга угсралт, их засварын ажил нэмэгдэж байна. Тиймээс барилгын материалын хэрэглээ ч өсөхөөр байна. Үүнээс харахад хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага их байна. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууц төслийн хүрээнд шинэ хорооллуудыг бүтээн бий болгож зах зээлийг тэлж байгаа нь PVC бэлдэц үйлдвэрлэлийн томоохон зах зээл байна гэдгийг харуулж байна.. Хүн ам зүйн хүчин зүйлийн нөлөө их байна. Хөдөөнөөс хот руу шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 жилд эрс нэмэгдсэн.
Шилжилт хөдөлгөөнийг дагаад барилгын салбарын түүхий эд бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж байна. Хэрэглэгчид европ чанар стандартыг эрхэмлэж чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох болсон. Зорилго Хэрэгжүүлэгч компани нь хамгийн сүүлийн үеийн Австри улсын технологиор металл вакум хаалга, цонх, шилэн хана, гадна фасад, чулуун эдлэлийн үйлдвэрлэл эрхлэн 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд бид хэд хэдэн томоохон компаниудтай хамтран ажилласан, компани болон хувь хүмүүсийн захиалгаар бүтээгдэхүүнээ нийлүүлэн борлуулдаг.
Цаашдаа энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах бүрэн боломжтой. Тиймээс PVC бэлдэцийн хэрэгцээг 100% импортолдог импортын хараат байдлыг харгалзан үзэн монголдоо европ стандартын дагуу монголын эрс тэс уур амьсгалд тохирсон сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон.
Төслийн үр ашиг, ач холбогдол Хэрэгжүүлэгч компани нь PVC-ны бэлдэц үйлдвэрлэлийг эрхлэн явуулж, хөрөнгө оруулалт хийснээр дараах ач холбогдолтой.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны байгаль цаг уурын байдалд зохицсон дулаан хадгалалт, техникийн өндөр үзүүлэлт бүхий PVC бэлдэц үйлдвэрлэнэ.
Улсын хэмжээнд эхний жилд 9 шинэ ажлын байр бий болно. Улмаар 9 өрхийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин сайжрах боломжтой.
Евро стандартын дагуу үйлдвэрлэсэн түүхий эдээр монголын барилгын зах зээлийг хангах бололцоотой болно.
Евро стандартын дагуу дээд зэргийн чанартай вакум цонхны үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ. Мөн бараа бүтээгдэхүүний нэр төрөл, сонголт сайжирч хэрэглэгчдийн дунд нэр хүнд нь нэмэгдэнэ.
Хэрэглэгчид сайн чанарын бүтээгдэхүүнийг нийлүүлснээр эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангагдаж байна.
Төсөлд нийт 2 873 174 936 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 30%-ийг өөрийн хөрөнгөөр худалдан авна. 5 жилийн хугацаанд төслийн зээлийг эргүүлэн бүрэн төлөх боломжтой.
Цаашид компанийн хөрөнгө санхүү улам бүр өсөн нэмэгдэх боломжоор хангагдана.
Одоо ажиллаж байгаа үйлдвэрээ өргөтгөн вакум цонхны түүхий эд болох бэлдэцийг дотооддоо үйлдвэрлэж, импортыг орлогч бүтээгдэхүүн бий болгож, нэмүү өртөг бүтээх. Уг төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа судалгаа төлөвлөгөөний үндсэнд компанийн нийт ажилчид боловсон хүчин дадлага туршлагатай болсноор дараагийн бүтээн бий болгох үйл ажиллагаанд бэлтгэгдэж цогц үйлдвэр бүтээн бий болгоход тулгуур болно.
No comments:
Post a Comment