Шинэ он солигдох ойртож бие бялдаг, хувь хүний хөгжлийн сургалтыг залуучууд их сонирхох болжээ. Тиймээс 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй хувь хүний хөгжлийн сургалт явуулж буй TEAM CENTER cургалтын төвийн хөтөлбөрийг хүргэж байна. “Эм Ай Си Жи” ХХК-ийн дэргэдэх тус төв нь маркетингийн судалгааны аргазүй, харилцагч үйлчилгээний мониторинг болон сургалт, олон нийттэй харилцах менежмент, хүний нөөцийн чиглэлээр сургалт, зөвлөгөөг үзүүлж байна.
Оюутан залуучууд шинээр ажлын байран дээр гарч буй залуучууд онолын мэдлэг эзэмшдэг хэдий ч хувь хүнийхээ хувьд өөрийн давуу тал онцлогоо тодорхойлоогүй, хүнтэй харьцах харлцаандаа муу байгаа нь энэхүү сургалтын эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.
Хувь хүний сургалтын хөтөлбөр
Өдөр | Хичээлийн нэр | Хичээлийн агуулга | Таны эзэмших мэдлэг |
Өдөр 1 | Танилцах хичээл | -Ямар хичээлүүд үзэх -Бие биентэйгээ танилцах -Хүн бүр зорилгоо тодорхойлох | Харилцан яриа өрнүүлж, хэрхэн зорилгоо биелүүлэх талаар ярилцана. |
Өдөр 2
| Манлайлал | -Манлайлал гэж юу вэ? -Хэрхэн бусдыг манлайлах -Бусдад үлгэрлэх -Бусдыг зоригжуулах | Удирдан зохион байгуулах чадвар, өөртөө болон бусдад сэтгэлийн тэнхээ урам өгч сурах. |
Өдөр 3 | Эрүүл мэнд, хооллох соёл | -Зөв хооллолт гэж юу вэ? -Муу зуршлаас хэрхэн салах -Хооллох соёл -Хооллох хэрэгслүүдийг хэрхэн хэрэглэх -Стресс | Амьдарлын зөв хэвшил, эрүүл хооллолт, муу зуршлуудын талаар ярилцах, зоогийн ширээний ард хэрхэн зөв боловсон хооллох талаар ярилцана, |
Өдөр 4 | Хариуцлага, хотын соёл | -Хариуцлагаа ухамсарлах -Хувийн зохион байгуулалт -Олны дунд өөрийгөө хэрхэн авч явах талаар | Өөрийн болон бусдын алдаа оноог харж хэрэгжүүлж ухамсарлах эрх үүргийн ялгааг ойлгох бодит байдалтай эвлэрч дүгнэлт гаргаж сурах, бусад хүмүүстэй харилцах чадвар эзэмжих. |
Өдөр 5 | Илтгэх урлаг | -Айдсаа даван туулж, өөртөө итгэлтэйгээр ярьж сурах -Илтгэл бэлтгэх | Олны өмнө санаа бодлоо зөв илэрхийлж , аливаа зүйлийг эрэмбэ дараалалтай ярьж сурах |
Өдөр 6 | Харилцааны соёл | -Биеэ зөв авч явах дадал -Хүндлэх, хүндлүүлэх хэрхэн тэр бүгдийг хадгалах | Гэр бүл болон бусад хүрээллийн харилцаанд хэрхэн харилцах, зөв боловсон харилцаанд суралцана. |
Өдөр 7 | Гадаадад суралцах /бие даах чадвар/ | -Бие дааж сурах -Олон талын нийгмийн харилцаанд орж сурах -Бие даан шийдвэр гаргаж сурах | Гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаар ярилцаж, бие даан шийдвэр гаргахад суралцана. |
Өдөр 8 | Багаар ажиллах чадвар |
-Багийн тухай ойлголт, хамтран ажиллахын ашиг тус -Багийн гишүүдийн баримтлах зарчим | Багаар ажиллах, бусадтай харилцан тохиролцох үүрэг хариуцлагаа ухамсарлаж сурах. |
Өдөр 9 | Цаг төлөвлөлт | -Цагаа үр бүтээлтэй зохицуулах -Төлөвлөгөө гаргах арга барил | Өөрийгөө хөгжүүлэх, цагийн хувиарийн дагуу ажиллах, цаг баримталдаг болох |
Өдөр 10 | Мэтгэлцээн | -Мэтгэлцэх урлагт сурах -Баримт нотолгоо хэрхэн бүрдүүлэх -Хуулийн хүрээнд ажиллаж сурах | Өөрийнхөө үзэл бодолд тууштай байж, санаа бодлоо зөв илэрхийлэх. |
Өдөр 11 | Имидж, хувцаслалт | -Имидж бүрдүүлэх аргууд -Хувцасны зөв зохицлууд -Үдэшлэг, уулзалтанд хэрхэн хувцаслах | Өөрийн гадаад үзэмжинд анхаарч, орчиндоо тохируулан хувцаслах, хувцаслалтын энгийн дүрмүүдээс суралцана. |
Өдөр 12 | Мөнгө, санхүү | -Мөнгөтэй харьцах -Мөнгийг зөв захиран зарцуулах | Мөнгөтэй хэрхэн харьцах, мөнгийг зөв зарцуулах, зардлаа тооцоолох зэрэгт суралцана. |
Өдөр 13 | Гоо сайхан | -Арьс арчилгаа -Нүүр будалт -Хорт зуршлын талаар | Өөрийн гоо сайхан, бие бялдар эрүүл мэнддээ анхаар, хорт зуршлаас сэргийлэхэд суралцана. |
Өдөр 14 | Хайрын өдөр | -Бусдыг хайрлах -Гэр бүл, эх орноо хайрлах | Бусдыг хайрлах, хайрын талаарх ойлголт авах эх оронч сэтгэлгээ, эх орон байгаль дэлхийгээ хэрхэн хайрлах талаар ойлголттой болох. |
Төгсөлт | -Тэмцээн -Сертификат олгоно -Дурсгалын зураг авахуулах | Бүх эзэмшсэн чадвараа амьдралд хэрхэн хэрэгжүүлхээ эргэцүүлж эхлэх найз нөхдийн холбоогоо бэхжүүлэх. |
No comments:
Post a Comment