Thursday, April 19, 2012

Монгол судлаач 2012 хуралд хэн хэн ямар судалгааны ажлаараа түрүүлэв? Хурлын эргэн тойронд

Оюутан  судлаач болон Залуу судлаачдын хүрээнд эдийн засаг, менежмент, улс төр нийгмйин салбар хуралдаан “ МОНГОЛ СУДЛААЧ 2012” ЭШ анхдугаар бага  хурал 2012 оны 4 сарын 13-нд болж өндөрлөлөө.
  Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ ач холбогдлоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуус, багш судлаачид, төрийн болон ТББ-ууд хувьд томоохон тооцогдохоос гадна судлаачдыг хамарсан анхны чуулган болж чадлаа.
Энэ жил анх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг илтгэлийн арга хэмжээ нь "Бизнесийн эдийн засаг, банк санхүү, маркетинг, менежмент, уул уурхай болон бусад салбарын   сэдвийн хүрээнд, болсон нь онцлог бөгөөд хоёр үе шаттай, зохион байгуулагдсан.
1-р шатны шалгаруулалт нь 2012 оны 4-р сарын 11-ны өдөр явагдаж дүнгээ гаргасан. Уралдаанд оюутан судлаачдын 56 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 25 илтгэлийг шалгаруулсан.

2-р шатны шалгаруулалт нь 2012 оны
4-р сарын 13-ны Баасан гаргийн 10.30 -18.30 цагт МУИС-ийн дугуй танхимд зохион байгуулагдаж, 5 их дээд сургуулийн 29 оюутан, 9 багшийн удирдсан 13 илтгэл, судлаачдын 12 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ шатанд СЭЗДС, ШУТИС, Мандах Бүртгэл, МУИС, Их засаг, дээд сургуулийн оюутан, судлаачдын илтгэл шалгарч үлдсэн юм.
Оюутан судлаачын ангилалд:
Тэргүүн байранд:
·          СЭЗДС-ийн Экономик, Эконометриксийн тэнхмийн эрхлэгч  Док /Ph.D/. проф Ц.Батсүх багшийн удирдсан оюутан О.Баттулга, М.Мандуухай, Б.Шүрэнцэцэг  Тархины үйл ажиллагаанд тулгуурлан таамаглал хийх нь “ сэдэвт илтгэл
2-р байранд:
  • МУИС-ийн ЭЗС-ийн багш Док /Ph.D/ проф Х.Цэвэлмаа багшийн удирдсан оюутан Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг, А.Ундрал, Л.Энх-Орчлон нарын "Шатахууны үнийг бууруулах боломж: Симуляци шинжилгээ" сэдэвт илтгэл;
3-р байранд:
·         Б.Дашзэвэг  Орон сууцны үнэнд нөлөөлөх хүчин зүйлс
Тусгай байранд:
  • ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургуулийн багш магистр Л.Цэрэнчимэдийн удирдсан оюутан Т.Анударийн "Мотивацийг математик арга ашиглан тооцоолох нь" сэдэвт илтгэл
  • СЭЗДС-ийн оюутан Б.Саруулзул, А.Гүнчин-Иш , Б.ДаваасүрэнУул уурхайн орлогоор тусгай сан байгуулах, түүний менежмент” сэдэвт илтгэл
  • ШУТИС-ийн КТМС-ийн оюутан Н.Дөлгөөн Б.Энхбат , П.Энхзаяа  “Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээнд цаг агаарын үзүүлэх нөлөөлөл" сэдэвт илтгэл
Судлаачын ангилалд:

 Тэргүүн байранд:
·         Гранд Лайн брокер, дилерийн компанийн дилер, шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Монгол компаний засаглалыг хөгжүүлэх онол, практикийн асуудлуудсэдэвт илтгэл
2-р байранд:
·         Мандах бүртгэл дээд сургуулийн багш, магистер С.Цолмон “Цэсийн ханшийн эрсдэлийг бууруулах боломж” сэдэвт илтгэл
3-р байранд:
·         БЗД-ийн эрүүл мэндийн нэгдэлийн зохицуулагч, судлаач Г.Сэлэнгэ “УБ хотын 5 хүртлэх насны хүүхдийн дунд тохиолдож буй осол гэмтэлийн тархалтын судалгаа” сэдэвт илтгэл
Тусгай байранд:
·       Монгол банкны судлаач Э.Энэрэлт “Ашигт малтмал, түүхий эдийн үнэ ба уул уурхайн салбарын хувьцааны өгөөж. Төв азийн  шинжилгээ” сэдэвт илтгэл
·      ХААИС-ийн багш Д.Мягмарсүрэн  “Буудайн үйлдвэрлэлийн менежментийн шалгуур үзүүлэлтүүдийн судалгаа”  сэдэвт илтгэл
·    ЭМШУИС-ийн Уламжлалт анагаахын сургууль, оюутан  “Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болон “ архинд донтох эмгэг”- ийг шийдвэрлэх зарим гарц” сэдэвт илтгэл
Санаачлан зохион байгуулагч:
·         MICG ХХК
Ивээн тэтгэгчээр:
·         КАПИТАЛ БАНК
Хамтран зохион байгуулагчаар:
Ногоон суваг телевиз
ROYALтелевиз
Мэдээллийн ивээн тэтгэгчээр :
Отгон бридж ХХК-ийн  BUS TV, FM 98,9  FM 103,6

Үргэлжлэл бий...

Илтгэлийн арга хэмжээнд:
  • ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд:
  • МУИС-ийн ЭЗС
  • СЭЗДС
  • Их засаг их сургууль
  • "Мандах бүртгэл" дээд сургуулиуд идэвхтэй оролцов.
  • Судлаачид
 
Судлаачын эрдэм шинжилгээний бага хурлыг Мэргэжлийн судалгааны “MICG ХХК” –ийн зохион байгуулан ажилласан.
2-р шатны шалгаруулах комиссийн бүрэлдэхүүн:
Комиссийн даргаар :
                ХААИС-ын док / ph doc/, проф Р. Оросоо багш 
  Комиссийн гишүүдээр:
  • Б.Билэгтсайхан
  • Удирдлагын Академийн сургалтын албаны дарга Док/Ph.D/, проф Б.Бадралмаа
  • Б.Цогтгэрэл
 
Комиссийн нарийн бичгийн даргаар :
            “MICG”ХХК-ийн судалгааны менежер Б.Нарангэрэл 
  Эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь:
  • Их дээд сургуулиудын оюутнуудын хамтарсан судалгааны үр дүнгээр хийгдсэн илтгэлүүд оролцсон.
  • Оролцогч оюутан, судлаачдын илтгэл судалгаа, шинжилгээний боловсруулалт сайтай, математик, статистикийн орчин үеийн арга, аргачлалын өргөнөөр ашигласан байлаа. 
  • Илтгэлийн арга хэмжээний шүүлтийг шударга, ил тод, шүүгчийн нөлөөгүй явуулах зорилгоор шалгаруулах комиссийн бүрэлдэхүүнийг бизнесийн төлөөлөл, эрдэмтэд, хөндлөнгийн экпертүүд, сул профессоруудаар бүрдүүлдэг болсон. 
  • Энэ удаагийн илтгэлийн арга хэмжээнд сэдвийн хүрээ өргөн байсан нь судалгааны агуулга, арга зүйн  талаар  мэдээлэл нэг дор   цуглуулах боломжтой байлаа.
  • Илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлэн, оролцсон сургуулиудад үнэ төлбөргүй олгохоор болсон. Оролцогчид өөрийн өртгөөр нь худалдан авах боломжтой. 
 
Анх удаагийн "МОНГОЛ СУДЛААЧ 2012" судлаачын эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон Эдийн засаг, менежментийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн багш, оюутнууд, судлаачдад талархал илэрхийлэхийн ялдамд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Дараа дараагийн илтгэлийн арга хэмжээнд дахин идэвхтэй оролцохыг хүсье.

No comments:

Post a Comment