Saturday, November 6, 2010

ЭМ АЙ СИ ЖИ ХХК-ийн тухай

Компанийн эрхэм зорилго

Монголын бизнесийн орчны хөгжил дэвшилд өөрийн судалгаа, төлөвлөгөөний үүрэг ач холбогдолыг мэдрүүлсэн олон улсын жишигт нийцсан маркетинг, хөрөнгө оруулалтын зөвлөгөө зуучлалын төв болоход оршино.

Mission STATEMENT of our company

Objective of our company is to be investment mediation center that complies with international standard and contributes toward the development of overall business environment in Mongolia.


Компанийн уриа үг

“Таны бизнесийн шинэ үеийн төлөө”

Motto of our company

“For new generation of your business”











2. КОМПАНИЙН ЗАРЧИМУУД

Мэргэжлийн судалгаа, хөгжлийн “MICG ” ХХК нь хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээн урт хугацаанд итгэл дааж хамтран ажиллах бодлоготой. Компаний ерөнхий бодлогын хүрээнд дараах хэд хэдэн зарчмыг баримталдаг.

Туршлагатай. 2006 оноос 3 жил тасралтгүй судалгаа, шинжилгээ, төслийн боловсруулалт, бизнесийн сургалт, зөвлөгөөг өгсөөр ирсэн. Энэ хугацаанд Монгол улсын бизнес, эдийн засаг, нийгэм, улс төр, салбарын мэдээллийн санг бий болгож чадсан.

Итгэлтэй. Манай компани урт хугацаанд хамтран ажиллах, итгэл, найдвартай байх чанарыг эрхэмлэн ажилладаг. Бидний зорилго урт хугацаанд байнгын хамтын ажиллагааг бий болгоход оршдог.

Чадварлаг. Бизнесийн удирдлага болон эдийн засгийн чиглэлээр гадаад, дотоодын мастер болон түүнээс дээш зэрэгтэй мэргэшсэн судлаачид ажилладаг. Мөн улсын хэмжээний эрдэмтэн, багш нар манай компаний судалгаа хөгжил, эдийн засаг, бодлогын зөвлөхөөр ажилладаг.

Хурдтай. Шинэ санаа, оновчтой бүтээлийг маш богино хугацаанд олны хүчийг ашиглан хурдтай хийж чаддаг. Судалгааны хамрах хүрээ өргөн, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх гэх мэт процесст ажиллах чадвартай хамт олныг бүрдүүлсэн үндсэн багтай.

Боломжийн үнийн санал. Судалгааны цар хүрээ, нөхцөл байдлыг харгалзан боломжит үнийг санал болгодог. Нийгэмд тустай, олон нийт, хүмүүнлэгийн ажлыг өөрсдийн санаачлагаар 50%-ийн хямдралтайгаар хийж гүйцэтгэдэг.

No comments:

Post a Comment